Сонгуулийн сурталчилгаа дуусахад 26 цаг үлдлээ
Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа маргааш 00:00 цагт дуусна.
Сонгуулийн тухай хуульд сурталчилгааны хугацааг заахдаа:
2.Сонгуулийн сурталчилгааг санал хураах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал хураах өдрийн өмнөх өдрийн 00 цагаас өмнө зогсооно. Энэ үеэс эхлэн сонгууль явагдаж дуустал ямар нэг хэлбэрээр ухуулга, сурталчилгаа хийх, санал хураах өдөр хүртэл 7 хоногийн хугацаанд олон нийтийн санал асуулга явуулах, санал асуулгын дүн мэдээг нийтлэхийг хориглоно.
Тиймээс энэ хуулийн дагуу зургадугаар сарын 6-нд эхэлсэн сонгуулийн сурталчилгаа маргааш буюу 6-р сарын 24-ний 00 цагт дуусна.
Энгийнээр хэлбэл Маргаашийн 00 цагаас хойш таны цахим хуудсаар сонгуультай холбоотой, 3 нэр дэвшигчтэй холбоотой хар цагаан пиар цацагдахгүй юм.
Эх сурвалж: www.TODAY.mn