Археологичид 7.5 мянган жилийн өмнөх ер бусын олдвор олжээ
Турк улсын археологичид 7500 жилийн өмнө ашиглаж байсан нэгэн ер бусын зүйлийг олсон байна. Daily Sabah энэ тухай мэдээлжээ.
Уг олдвор нь мод бөгөөд үзүүр хэсэгт нь цахиур чулуу тогтоосон байна. Туршилт хийж үзсэнийхээ дараа, мэргэжилтнүүд эртний энэ хэрэгсэл нь төрөл бүрийн хээ үүсгэхэд ашиглагдаж байсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн тухай экспедицийн удирдагч Нежми Карул тайлбарлажээ.
Археологичид 2004 оноос хойш Актопраклык районд ажиллаж байгаа юм байна. Олдсон бүх дурсгалыг парк-музейд шилжүүлсэн бөгөөд эртний хүмүүсийн амьдралын хэв маягийг зочдод нээлттэй танилцуулахаар төлөвлөсөн ажээ.