21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Саналын хуудас хэвлэх ажил энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ

2017 оны 06 сарын 12 нд

            Сонгогчдын саналын хуудас хэвлэх ажил өнөөдөр эхэллээ.  

            Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, санал авах байранд хүргүүлэх хугацаа хуульд заасны дагуу 6 дугаар сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

            Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг батлагдсан загварын дагуу, тоогоор хэвлүүлэхээр  “ Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-тай  гэрээ байгуулан ажиллаж байгаа ажээ. 

           Саналын хуудасны загвар бэлтгэх, тоо гаргах, хэвлэх компанитай байгуулах гэрээг бэлэн болгох, саналын хуудсыг хэвлүүлэх, түүний явцад хяналт тавих, хүргүүлэх, хүлээлцэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх ажиллагааг хуулийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөгөө, хуваарь гарган  ажиллаж байна хэмээн СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0