21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Саналаа өгсөн сонгогчдын гарт тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийнэ

2017 оны 06 сарын 24 нд

Тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийхийг даалгав
 

 

         Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргасан юм.

         Тухайлбал: Сонгуулийн Ерөнхий Хороо тогтоол гаргаж, нийслэл дэх нийт 403 хэсгийн санал авах байранд санал өгсөн сонгогчийн саналаа өгснийг нь илэрхийлэх тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийхийг Нийслэлийн сонгуулийн хороонд даалгасан.

         Мөн хуралдаанаар техникийн тооллогын тухай тогтоол баталжээ. Түүгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалт дуусмагц харъяа хэсгийнхээ 50 хувийг санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар сонгон техникийн тооллого хийлгэх ажлыг зохион байгуулахыг сум, дүүргийн сонгуулийн хороодод даалгасан гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлжээ.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0