Намиби улс дахь Германы энэ гайхалтай хот элсэнд дарагджээ
Намибийн Намиб цөлд байдаг Колманскоп. Энэ нь 1900-гаад оны эхээр германы уурхайчдын байгуулж, тэдний гэр бүлийнхэн сууж байсан жижигхэн, гэхдээ цэцэглэн хөгжсөн хот байжээ. Харин одоо хий үзэгдлийн гэлтэй энэ хот түүнийг өөрийн нүдээр үзэх гэсэн тоймгүй олон жуулчин, гэрэл зурагчдын анхаарлыг татах болсон байна.
1908 онд Закарис Левал гэдэг уурхайчин ажилүүргээ гүйцэтгэж яваад, жижиг жижиг алмаз олсноор, өөрийн дарга Август Штаухт үзүүлж, тэр ч энэ бол жинхэнэ алмаз мөнийг нотложээ.Тэгээд дараа нь уурхйчид болон тэдний гэр бүлийнхэн энд суурьшиж, германы архитектур бүхий бүхэл бүтэн хот байгуулсан байна. Энд гоё байшин барилга, эмнэлэг, кинотетр, түүнчлэн Африк дахь анхны трамвай, дэлхийн өмнөд хагас дахь анхны рентген станцууд байжээ. Дэлхийн нэгдүгээр дайн дуусах хүртэл эндхийн оршин суугчид дэвжиж, хот нь хөгжиж байсан бөгөөд харин дайны дараа алмазны үнэ унаж эхлэсний сацуу, үнэт чулууны нөөц ч дуусч, оршин суугчид хотыг орхин явцгаасан байна. Гоёмсог хийцтэй байшин барилга эзгүйрч,элсэнд дарагджээ. Салхинд туугдсан элс яваандаа өрөө, тасалгаануудыг ч эзэлсэн байна.
Тийнхүү Колманскопхот одоо эзгүйрч, тэндээс алмаз бараг олдохгүй болжээ.
Сүүлийн арван жилд зарим байшин, барилгыг засварлаж, музей болгожээ.
ЭХ СУРВАЛЖ: БАТААР.МН С.Инда |