Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өглөө
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орос гуравдугаар сургуульд байрлах хэсгийн хороонд очиж саналаа өглөө.
Тэрээр саналаа өгснийхөө дараа “Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна. Сонгууль зохино байгуулж байгаа хүмүүс хуулийн дагуу ажиллаж иргэдийнхээ саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог хангаж сайн ажиллана гэдэгт итгэж байна. Сонгуулиа амжилттай хийгээд сайхан наадацгаая. Бөхчүүд маань бяртай, морьд нь хурдтай, харваачид нь цэцтэй байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье. Төр улсын маань ажил үйлс урагштай, түмэн олны маань амьдрал амгалан, бүтээл нь улам их байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.