Улсын хэмжээнд нийт сонгогчдын 23,3 хувь нь саналаа өгөөд байна.
Сонгуулийн Ерөнхий хороо 13:00 цагт Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын явцын тухай мэдээллийг хийсэн юм. Тухайн үед аймгуудын сонгуулийн ирц 22.7 хувьтай байсан бол нийслэлд 19.6 хувьтай үргэлжилж байна.
Улсын хэмжээнд нийт сонгогчдын дүн 23,3 хувьтай байгааг сайтаараа дамжуулан мэдээллээд байна.
Аймгуудын хувьд Баянхонгор аймаг 29,10 хувьтай ирцийн мэдээлэл ирүүлсэн бол Сүхбаатар аймагт 30,46 хувьтай үргэлжилж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт. Харин Баян-Өлгий, Орхон, Архангай аймгуудад ирц тааруу байгаа ажээ.
Хүснэгтээс дүн мэдээллийг харна уу.