21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

МОНГОЛБАНК 608.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТБҮЦ АРИЛЖААЛЛАА

2017 оны 06 сарын 12 нд

        Монголбанк нэг долоо хоногтой 608.4 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0 хувийн ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр өнөөдрийн байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1634.4 тэрбум төгрөг болжээ.

        Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд Банк хоорондын зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг байна.

        Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаас нь  банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 1
Bi 
/ 2017-06-13 10:48:47 /
Za ymar ch baisan Mongol bank dollariin hanshiig 200 orchim tugruguur buulgalaa.tsaashaa buubal Sain l baina.tsaashaa sain baina.