21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Өмнөд Солонгосын Пак Гын Хэ нэртэй иргэд нэрээ солиулах болжээ

2017 оны 06 сарын 27 нд

      Өмнөд Солонгост авлигын хэрэгт холбогдож, албан тушаалаасаа огцорсон өмнөх ерөнхийлөгч Пак Гын Хэтэй ижил нэртэй хүмүүс нэрээ солиулах нь нэмэгдсэн байна. Зөвхөн Сөүл хотод тэрхүү улс төрийн хямралын дараа  түүнтэй адил нэртэй 18 иргэн нэрээ солиулжээ.

     Тэдний нэг болох иргэн Пак Гын Хэ “Чой Сүн Шилийн дуулианаас өмнө хүмүүс намайг "Ерөнхийлөгчтэй адил нэртэй юм. Ирээдүйд чи улс төрч болох байх" зэргээр хэлдэг байсан бол одоо солихоос өөр аргагүй болсон” гэж Чосун Илбо сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

      Тус улсын шүүх тэдгээр иргэдийн нэрээ солиулах хүсэлтийг татгалзахгүй хүлээн авч байгаа ажээ.

     “Нийгэмд ямар нэг сөрөг асуудал дэгдэх бүрт уг асуудалд холбогдсон хүнтэй ижил нэртэй хүмүүс нэрээ солиулах хүсэлт ирүүлэх нь нэмэгддэг” гэж шүүхийн ажилтан энэ үзэгдлийн талаар тайлбарлажээ.

Эх сурвалж: Korea Times

Л.Булганчимэг



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0