21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй хэмээн мэдээллээ

2017 оны 06 сарын 27 нд

               МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатартай холбоотой хэрэг сүүлийн хэд хоног олны анхаарлын төвд байна.

               БНСУ-ын иргэн түүнд 50 сая вон хандивласан гэдгээ хүлээж, тэрхүү бичлэгийг нь цагдаагийн байгууллага гэрлийн хурдаар эвлүүлэг биш түүний гэрт тавдугаар сарын 23-нд хийсэн бичлэг болохыг нь тогтоосон.

               Уг хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Гэвч шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлсэн юм.

               Харин цагдаагийн байгууллага тухайн өдрийн 17 цаг 20 минут гэхэд нэмэлт мөрдөн байцаалтыг явуулж эргүүлэн шүүхэд “хаягласан” байсан.

               Мөн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ажил тарахаас 10 минутын өмнө ирсэн учраас хэргийн товыг хэлэлцэх боломжгүй хэмээн өнөөдөр хүртэл хойшлуулсан.

               Тэгвэл өнөөдөр тус шүүхийн шүүгчийн 19 дүгээр захирамжаар С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг дутуу шалгасан, Шүүгчийн захирамжид дурьдсан асуудлуудыг нэмж шалгуулахаар даалгавар өгч Цагдаагийн байгууллагад дахин буцаан шийдвэрлэжээ. Дээрх шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй хэмээн мэдээллээ.

              Нэр дэвшигч С.Ганбаатарын хувьд цагдаагийн байгууллагаас удаа дараалан ирсэн тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй гэх бөгөөд энэ талаар ямар нэг тайлбарыг одоо хүртэл өгөөгүй байгаа юм.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0