Дахин санал хураалтыг наадмаар биш, ажлын өдөр хийхийг шаардлаа
Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар АН-ын удирдлагууд болон нэр дэвшигч Х.Баттулга нар мэдээлэл хийлээ.
Дахин санал хураалтыг наадмаар биш, долдугаар сарын 6-7-ны үед ажлын өдрөөр санал хураалтыг явуулаач гэсэн хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлж байна. Наадмаар сонгууль явуулж байгаа нь ирц хүргэхгүй байх далд санаа гэж харж байна.
Х.Баттулга, Сонгууль хүнд болсон. Гэхдээ өрсөлдөгчөөсөө 110 мянгаар илт давуу ялалт байгуулсан. Иргэд авлига, хээл хахууль дээд хэмжээндээ хүрсэн, Монгол төрийг үнэгүйдүүлсэн 60тэрбумыг авлигын эсрэг Монголын ард түмэн саналаа өглөө гэж харж байна. Юутай ч миний бие олонхийн санал авснаа зарлахад таатай байна гэжээ.