21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

О.Баасанхүү: Дахин санал хураалтыг ирэх сарын 4-ний дотор явуулахыг шаардлаа

2017 оны 06 сарын 27 нд

               УИХ-ын гишүүн О.Баасанхүү СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн талаар хийсэн мэдэгдлийг эсэргүүцэж СЕХ-нд өнөөдөр шаардлага хүргүүллээ.

              Энэ үеэр тэрбээр “24 цагаас хойш МАХН-ын санал огцом унасан. Үүнд сүлжээ байхгүй, орой ирж авсан гэх тайлбар өгч байна. Хэрвээ тийм юм бол, үүнийг олон нийтийн өмнө гараар тоолж баталгаажуулахгүй бол хэн ч үүнийг баталгаажуулах боломжгүй байна. СЕХ-ны дарга дахин сонгууль явагдахгүй, дахин санал хураалт явуулна гэж хэлсэн. Дахин санал хураалтыг шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор явуулж дууссан байх ёстой. Би өнөөдөр шийдвэр гарсан гэж ойлгож байна. Иймд долдугаар сарын 4-ний дотор дууссан байх ёстой" гэв.

               Мөн "МАНАН бүлэглэлийн эцсийн зорилго бол Ерөнхийлөгчийн сонгуулийг хүчингүй болгох. Ерөнхийлөгчийн сонгууль хүчингүй болно гэдэг бол дахин шинээр энэ гурван хүнээс өөр хүмүүс дэвшүүлж өөрсдийгөө сойхын тулд хийж байгаа зүйл. Яагаад гэвэл МАНАН бүлэглэл уул уурхайн Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт гэсэн гурван том асуудал дээр анхаарал тавьчихсан байна. Өөрөөр хэлбэл олигарх бүлэглэлүүд сонгуулийн хуулийг өөрсдөдөө ашигтайгаар тайлбарлах байдлаар сонгуулийг хүчингүй болгуулах гэж байгаа юм биш биз дээ гэдэг үүднээс энэ шаардлагыг хүргүүлж байна" хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэллээ.

Ц.Сувданцэцэг

ЭХ СУРВАЛЖ: http://news.gogo.mn/r/210379



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 3
Зочин 
/ 2017-06-27 22:01:00 /
Ирц хангалттай хүрсэн , 3 хүн өрсөлдөж байга нөхцөлд 50иас дээш санал авах боломж үгүй. нэгэнт Баттулга Ганбаатар хоёр Энхболдыг хол хаялаа Ард түмэн сонголТ хийдэг юм байна гэдгийг харууллаа ИйМД ҮРГҮЙ ЗАРДАЛ ГАРГАЖ ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ ээ
Зочин 
/ 2017-06-27 22:01:00 /
Ирц хангалттай хүрсэн , 3 хүн өрсөлдөж байга нөхцөлд 50иас дээш санал авах боломж үгүй. нэгэнт Баттулга Ганбаатар хоёр Энхболдыг хол хаялаа Ард түмэн сонголТ хийдэг юм байна гэдгийг харууллаа ИйМД ҮРГҮЙ ЗАРДАЛ ГАРГАЖ ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ ээ
Ганзориг 
/ 2017-06-27 20:55:05 /
7 сарын 9 нд болох юм чинь санал бүр л хүрэхгүй шдээ Эсвэл Энхболд хүрэхгүйг мэдэж байгаа юм чинь Өөрийгөө болон хөлдөө Ганбаатар Баттулга хоёрыг сонгуульд нэр дэвшүүлж гаргахгүй тэр чигээр унагаж дахин сонгууль сонгуулийн сурталчилгаа хийж өөрийн намаас өөрийнхөө бууны нохойг нэр дэвшүүлж гаргах гэсэн санаа бодол байж ч магад шүү Энхболд 7 сарын 9 нд их хүмүүс саналаа өгнө гэж бодож байх хүн яавч биш эсвэл өөрөө цэвэр луйвар хийнэ өөр арга байхгүй