21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

С.Ганбаатараас асууя "Оюу толгой"-г зарах эрхийг хэн танд өгсөн бэ?

2017 оны 06 сарын 29 нд

Нэрт нийтлэлч Б.Цэнддоо ингэж өгүүлжээ.

        Зохиогчоос: Саяны сонгууль үнэн хэрэгтээ “Фэншү”-гийн сонгууль боллоо. Түүнд тараах мөнгө, өөрийн намын мянга мянган гишүүн гэж үгүй, бас  тууштай дэмжих хэвлэл мэдээлэл, олны танил дэмжигч гэж байгаагүй. Гэхдээ нийт сонгогчдийн гуравны нэгийн саналыг өлхөөн авч чадсан нь нэгийг өгүүлэх мэт. Монголын сонгогчид Фэнгшү шүтсэндээ, эсвэл түүний ард байгаа Намбар Вань-ыг хайрласандаа ч С.Ганбаатарыг дэмжээгүй. Хамгийн гол нь монголчууд улс төрийн голлох хоёр нам болох МАН, АН хоёрт үзүүлсэн эсэргүүцэл байлаа...  хэмээн дүгнэжээ.

      AYANGA.MN: МУ-7 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиа зохион байгуулсан ч нэр дэвшигчдийн хэн нь ч 50+1 хувийн санал авч чадсангүй. Дахин санал хураалт 2017-07-07-ны өдрөөр товлогдов. Ерөнхий сайд өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад шаардагдах 7.2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад даалгасан. Харин иргэд цагаан хуудасны тухай асуудлыг ид сонирхож байх зуурт нэгэн мэдээллийг хүргэе.

        Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар Монголын бүх ард түмний өмч, газрын доорх баялгийг зарах тухай асуудлыг нэгэн нэвтрүүлгээр тодорхой ярьсан байна.         

         4000 тонн цэвэр алтны нөөцтэй гэгддэг Оюу толгойн ордыг "50 тэрбум доллароор заръя" гэдэг үг энэхүү нэр дэвшигчийн амнаас унасан байх юм.

        АСУУЛТ АСУУЛТ АСУУЛТ: Эрхэм нэр дэвшигч С.Ганбаатараас асууя "Оюу толгой"-г зарах эрхийг хэн танд өгсөн бэ? Хэрэв тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол Оюу толгойг ингээд тавиад туух байв уу?

        Энэ хүн өөрийгөө Эдийн засагч хэмээн мэдэгддэг ч 50 тэрбум доллароор Оюу толгойн ордыг зараад 10 тэрбум доллароор нь Монголчууд босоод ирнэ гэв.

      ДАХИАД АСУУЛТ: Босно гэж яг яахыг хэлж байна вэ? Энэ хүнд 10 тэрбум доллароор МУ-ын ЭЗ-ийг босгоод ирэх эдийн засгийн тооцоолол нь бий юу? Үлдсэн 40 тэрбум долларыг нь яах гэж байна вэ? Мөнөөх оффшорч, авилгач түшмэд шиг тэр мөнгийг завхруулах уу? зэрэг олон асуултууд урган гарсаар... 

        Монгол Улсад өөрөөс нь өөр эдийн засагч үгүй юм шиг, Монголын ард түмэн тэнэг юм шиг, хэзээ ч хамаагүй, юуны ч тухай үндэслэл тооцоололгүй ярьж чаддаг түүнийг ХЭЛЭХ ҮГЭНДЭЭ ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДДАГ байхыг шаардах эрх ард түмэнд бий.     

  Та бүхэн ч бас түүнээс энэ тухай асуугаарай. Иргэн бүр мэдэх эрхтэй!  

AYANGA.MN ОНЦЛОХ МЭДЭЭЛЛИЙН САЙТ

 

 

 

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 4
chi bish bi 
/ 2017-06-30 13:17:13 /
ugui yahav gants hunii bodol gehdee gantsaaraa shiidver gargadaggui um er n bolj bna
Иргэн 
/ 2017-06-30 06:49:44 /
Хэн гуай нь бичсэн юм болдоо ...зайлуулдөө ... гэж л бодогдлоо.
Жир  
/ 2017-06-30 03:45:11 /
Цээгий ах бас л Оддыг дуурайсан БЯЛДАГАжав болжээ...
Bi 
/ 2017-06-30 01:12:59 /
Yag zuv, jinhene bolovsrolgui munhag muiharaa haruulaad bhad l bosoo ganbaagaa demjine shudarga bidni tuluu bh tsor gabts n geed bga humuusig yaltai bilee