21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

24 баримт: С.Ганбаатар “Сонгуулийн дүн гарах эцсийн мөчид өөрийн эрхгүй нүд харанхуйлсан”

2017 оны 06 сарын 29 нд

           Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдсөн Сайнхүүгийн Ганбаатараас “Өдрийн сонин” ярилцлага авчээ. Түүний хэлсэн онцлох ишлэлүүдийг 24 баримт болгон хүргэж байна.

 Баримт 1: Энэ сонгуульд Ганбаатар гэхээсээ илүү шударга үнэний төлөө явсан түмэн олон яллаа. Тэдний 60 тэрбум, 780 сая ам.долларын төмөр зам, хүчний байгууллагуудыг ашиглаж буй энэ явдлуудыг эс тооцвол иргэд маань шударга үнэний төлөө, өөрсдийнхөө ирээдүйн төлөө бат зогсч чадлаа. Ийм өдөр ирэхийг би маш олон жил хүлээсэн. Өнөөдрөөс эхлээд монголчууд ирээдүйгээ тав, арван төгрөгөөр худалдахгүй, гэдгээ харууллаа. Хамгийн гол үр дүн энэ байсан юм.

Баримт 2: Мэтгэлцээний үеэр би “Сонгуулийн үр дүн ямраар ч гарсан бай би тэмцэнэ. Тэмцэж, ярихаас илүү мөрөөдөж байгаа зүйлсээ хэрэгжүүлэх гэж сонгуульд орсноос биш би зөвхөн ялах гэж ороогүй. Тэмцэж явсан зүйлсээ хэрэгжүүлэх боломж өгөөч” гэдгээ хэлсэн. Энэ утгаараа миний тэмцэл цаашид үргэлжилнэ.

Баримт 3:  МАХН улс төрийн томоохон хүчин хэдий ч мөнгө гэдэг чухал юм байна. Гэхдээ бид мөнгөгүй сонгууль хийж болдгийг харууллаа.

Баримт 4: Монголын ард түмнийхээ ийм их итгэл, хайр хүндлэлийг авсан хүний хувьд ард түмэнтэйгээ байгуулсан гэрээгээ хэрэгжүүлэхийн төлөө шийдвэр гаргагчдыг шахаж, шаардах болно. Энэ миний ажил. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвшихийг нам шийднэ. Би мэдэхгүй.

Баримт 5: Н.Энхбаяр даргын нөлөө маш их байсан. Тэр хүний туршлага, кампанит ажлын менежмент, шударга үнэний төлөө олон жил өөрсдийгөө золиос болгож ирсэн МАХН- ын мянга мянган хүмүүсийн хөдөлмөр юм.

Баримт 6: Судалгаагаар би нөгөө хоёр нэр дэвшигчээс аль алинаас нь илүү байсан. Надтай арай ойролцоо нь Х.Баттулга нэр дэвшигч байсан л даа. Сонгуулийн ерөнхий хороон дээр маш олон амгүй албатууд буюу үнэмлэх хэвлэсэн гэж үзэж байгаа. Мөн Сонгуулийн ерөнхий хороо илбэ үзүүлсэн.

Баримт 7: Монголчуудыг унтаад босоод ирэхэд л сонгуулийн дүнг эргүүлдэг. Ямар сайндаа онигоо гарсан байхав дээ. Саяын сонгуулийн санал тооллого нар буцаад хамгийн богино шөнө болсон. Хэрэв жаахан урт шөнө байсан бол Баттулгыг гүйцэх юм билээ гээд гадуур ярьж байна шүү дээ.

Баримт 8: Ард түмэн ухаантай, мэдэж байгаа. Сонгуулийн ерөнхий хороог татан буулгах ёстойЭнэ удаад МАНАН-гийн дарангуйлал эцэс болж байгааг харуулсан сонгууль болж өнгөрлеө.

Баримт 9: 18 мянган иргэн гурван нэр дэвшигчийн хэнд ч саналаа өгөхгүй байна гэдэг чинь бие биенээ хараар будсантай холбоотой. Монголын ард түмний төлөө юу хийх вэ гээд ярих боломжгүй болтлоо хараар будалцлаа. Мөрийн хөтөлбөрөө яриагүй байж үндэс угсаа, авгай хүүхэн, темөр замын мөнгө, төрийн албан тушаапыг наймаалцсан талаар ярьсаар байгаад дууссан. Бид сонгуулийн технологи, арга ажиллагаагаа эргэж харах ёстой. Монголын ард түмнийг хүндлэх ёстой шүү.

Баримт 10: Би яаж хурдан гүйж ард түмэнд үйлчлэх вэ гэдгээ ярихаас биш яаж би сайн дэгээддэг вэ гэдэгтээ анхаарч болохгүй. Энэ хоёр нам, хоёр нэр дэвшигч бие биенээ аймшигтай дэгээдсэн.

Баримт 11: Өмнө нь иргэний нийгмийн байгууллагад байхдаа, бие даагч байхдаа өөрөө асуудлаа шийдээд зүтгэчихдэг байлаа. Одоо бод Монголын үндэсний хэмжээний томоохон намын гишүүн, зүтгэлтэн хүний хувьд намынхантайгаа ярилцаж, даацтай тэмцэл хийнэ. Тэмцэлийн төлөвлөгөөнүүд гарч байна. Манай намынхан хурц, ширүүн тэмцэл хийнэ гэсэн телөвлөгөө гаргасан.

Баримт 12: Сонгуулийн дүн гарах эцсийн мөчид өөрийн эрхгүй нүд харанхуйлсан. Надад итгэж хандив өгсөн хүмүүсийн нүд харагдаж байсан. Надад итгэж санал өгсен хүмүүсийн итгэл бодогдож байсан. Ухуулагч нар маань цалин хөлсгүй, цаг наргүй зүтгэсэн. Энэ хүмүүсийн хөдөлмөр бодогдсон. Энэ гэхдээ миний анхны тэмцэл биш. Ялж, ялагдаж байсан хүний хувьд биеэ барина, сэтгэлээ барина шүү дээ. Хамгийн гол нь Монголын ард түмэн сэрсэн байна, хүчирхэг болсон байна. Мөнгөөр худалдахааргүй үнэт зүйл, язгуур эрх ашигтай болжээ, манай ард түмэн.

Баримт 13: Хань ижил, үр хүүхдийг минь айлгаж бууны сум илгээхэд хэнд ч таатай санагдахгүй. Би эхнэртээ, үр хүүхдэдээ хайртай. Монголын ард түмний том эрх ашиг байхад би бууж өгч, айна гэж байхгүй. Үүнээс хүнд хэцүү дарамт шахалтыг нь би туулаад ирсэн. Сумтай илгээмжийг манайд авч ирсэн хүн нь баригдсан шүү дээ. Тэр хүнээс нь мэдүүлэг авч байгаа. Гэхдээ шүүх хяналтын байгууллага зарим зүйл дээр шуурхай ажиллах юм. Заримыг нь таг дараад хэвтчих юм аа.

Баримт 14: Миний гэрт олон жил нөхөрлөсөн сайн найз маань гадаад хүнтэй хамт хандив өгье гээд орж ирсэн. Бичлэг дээрээс яриаг нь сонсоод найзыг маань таниад араас нь нэлээд зовоож байгаа юм билээ. Тэр буруугүй гэдэгт итгэдэг. Найз маань өөрөө урхи занганд орсон яваагаа мэдэхгүй шүү дээ, хөөрхий. Найз маань удам судар сайтай, Монголын урдаа барьдаг сэхээтний хүүхэд. Намайг хорлох гэж ирээгүй гэдэгт би баталгаатай итгэж байгаа. Хэрэв хүмүүсийн бодож байгаа шиг тааруу зүйл хийсэн бол би биш тэнгэр ниргэнэ. Гадаад хүнийг манай хоёр нэр дэвшигчийн нэг нь ийм муухайгаар ашиглана гэдэг бол Монголын төр ямар аймшигтай бохирдсон байна гэдгийг харуулж байна.

Баримт 15: Би Монголын ард түмэн, анд нөхдөөсөе хандив гуйдаг. Харин хэзээ ч гадаад хүнээс, авлигач, оффшорчдоос мөнгө аваагүй. Манай том, том улстөрчид хэзээ ч хандив гуйдаггүй. Тэд дээрэмддэг, булаадаг, зөвшөөрөлгүй авдаг. Би гуйдаг. Би гуйхаасаа ичдэггүй. Энэ нь ядарсан хүүхдийн сүүлчийн тариаг хулгайлахаас хамаагүй дээр. Би гуйсан болохоор Монголын ард түмэн надад хандив өгсөн.

Баримт 16: Сонгуулийн сурталчилгааны хоногуудын 50 хувийг би хүмүүсээс мөнгө гуйхад зарцуулсан. Монголын улс төрд хамгийн зөв соёлыг тогтоосон гэж өөрийгөө бодож байгаа. Саналын гуйлгачин бай. Итгэлийн гуйлгачин бай. Хандивын гуйлгачин бай. Харин дээрэмчин байж болохгүй. Үүнийг би чин сэтгэлээсээ хэлж байна.

Баримт 17: Би мэтгэлцээнд өөрийнхөөрөө, үнэнээрээ байсан. Ирээдүйд юу хийх вэ гэдгээ ойлгуулахыг хичээсэн. Мэтгэлцээн гурван нэр дэвшигчдэд нөлөөлсөн гэж үзэж байгаа. Нөгөө хоёр маань хар юмаа л яриад байсан. Би зөвхен хийх зүйлээ л яриад байсан. Энэ бүхэн ялгаатай юм шүү дээ.

Баримт 18: Энэ хоёр нэр дэвшигч хоёулаа МАНАН. Энэ хоёрт Монголын хувь заяаг даатгаж болохгүй гэдэг байр сууриндаа одоо ч хатуу байна. MAH, AH уу, AH, МАН уу ямар ч ялгаа байхгүй. Би хувь хүн рүү хэзээ ч ярьдаггүй. Энэ хоёр бүлэглэл бол Монгол орныг сүйрүүлж, өрөнд оруулж, тусгаар тогтнолыг алдагдуулж, Монголын язгуур эрх ашгийн эсрэг ажиллаж байгаа. МАНАН-гийн бүлэглэл аймшигтай луйварчдын цуглуулга болсон. Би МАНАН-гийн эсрэг ард түмнээ аврахын тулд тууштай тэмцэнэ.

Баримт 19: Намайг УИХ-ын гишүүн байхад МАНАН-гийнхан тохирох оролдлогууд хийж байсан. Манайд ор, сайд бол гээд. МАНАН-д орсон дор бол үхсэн нь дээр гэдэг үгэндээ одоо ч эзэн байгаа. Ард түмний төлөө зүтгэж яваа хүн хэр их хайр итгэлийг өөр хүнд зөөх нь сүнсээ худалдахаас өөрцгүй.

Баримт 20: Би МҮЭ-ийн холбооны дарга байхад аль нэг намын харьяалалгүй байх ёстой байсан. Дараа нь шинэ нам байгуулах гэж зүтгэсэн. Маш хүнд байдалд орсон. МАНАН- гийнхан дотор нь татуулчдаа оруулсан. Дараа нь би МАХН- ын гишүүн болсон. Одоо би намдаа л зүтгэнэ. Тэгэхээр МАНАН-гийнхантай ямар нэгэн яриа байхгүй. Ард түмэндээ хандаж хэлэхэд буруу зөрүү тохироо юу ч байхгүй шүү гэдгийг шууд хэлье.

Баримт 21: Сонгуулиас хойш надад тохиролцох санал тавьсан тавьсан. Гэхдээ  Энэ тухай ярих нь ёс зүйгүй асуудал. Тэртээ тэргүй би өөрийн байр сууриа хэлчихсэн.

Баримт 22: СЕХ, Р.Содхүү даргатай Иргэний бүртгэлийн газар том том луйвар хийж байгаа. Ганбаатар өөрийнхөө төлөө шалгуулах гээд байгаа юм биш. Шударга үнэний төлөө тэмцэгч олон хүний төлөө би шалгуулна. Тэмцэх ёстой. Монголын ард түмний сонголтыг луйвардана гэдэг бол төрийн эсрэг гэмт хэрэг.

Баримт 23: Монголын ард түмнийг минь битгий их басамжлаарай, МАНАН-гийнхаанАрд түмэн байж гэмээнэ сайд дарга нар байгаа. МАНАН байгаа. Ард түмэн бүлэглэлүүдээс төрөөгүй.

Баримт 24: Нурах байшин дотроосоо гэгчээр Ардчилсан нам, Ардын нам нурж байна. МАНАН үндсэндээ сүйрч байна. Тиймээс МАХН өөрсдийн хариуцлагыг өндөржүүлж, боловсон хүчнээ бэхжүүлж, бодлогоо баталгаажуулан түмнийхээ төлөө зүтгэх цаг болсон. Би улс төрийн гуравдагч хүчин биш нэгдэх хүчин болсон.

 

24tsag.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0