21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

 СЕХ Монгол Улсын сонгуулийн насны бүх иргэн дахин санал өгнө гэдгийг онцоллоо

2017 оны 07 сарын 01 нд

       Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт долдугаар сарын 7-ны өдөр болохтой холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо алслагдмал аймгуудын саналын хуудсыг хүргүүлж эхэлжээ. Мөн гадаадад байгаа сонгогчдын саналын хуудсыг хүргүүлсэн гэсэн мэдээлэл гарсан байна.

         Тодруулбал: Саналын хуудсыг долдугаар сарын 3 гэхэд бүх аймаг, сумдын санал авах хэсгүүдэд, тагнуулын байгууллага болон цагдаагийн хамгаалалттай хүргэж дуусгах ажээ. Саналын хуудаст МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын цээж зураг болон сонгох тэмдэглэгээ байна.

         

       Дашрамд дурдахад иргэдийн дунд өмнө нь санал өгсөн хүмүүс дахин санал хураалтад оролцохгүй гэсэн ташаа ойлголт гарсан байна. Тиймээс  СЕХ Монгол Улсын сонгуулийн насны бүх иргэн дахин санал өгнө гэдгийг онцолжээ.

        Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын үйл ажиллагааг гадаадад оршин суугаа иргэдээс 2017 оны 7 дугаар сарын 4,5-ний Мягмар, Лхагва гарагт 07:00-22:00 цагийн хооронд явуулахаар Сонгуулийн Ерөнхий Хороо шийдвэрлэсэн.

       2017 оны 5 дугаар сарын 1-20-ны өдрүүдэд бүртгүүлж, нэр нь баталгаажсан сонгогчид санал хураалтанд оролцох боломжтой юм байна.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0