21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Бие давхар бүсгүй Youtube -ээр хандалт их авахын тулд найз залуугаа бууджээ

2017 оны 07 сарын 03 нд

             АНУ-ын Миннесота хотод амьдардаг 19 настай, бие давхар Моналиса Перес Youtube сайтаар бичлэг хийж байхдаа найз залуу болох 22 настай Педро Руисийн цээжин тус газар буудаж хөнөөсөн хэрэг гарчээ. Хосууд хоёр дахь хүүхдээ хүлээж байсан ч харамсалтай явдлын дараа Педро өөд болсон юм. Харин Моналисаг хүн амины хэрэгт буруутгаж саатуулсан ч 7000 ам.долларын барьцаагаар сулласан байна.

          Сүүлийн үед Youtube сайт дээр янз бүрийн бичлэг хийж, түүгээрээ мөнгө олдог хүмүүс эрс нэмэгдсэн. Видео блог ч их хөтлөх болсон юм. Тэд ч мөн адил видео блог хөтөлдөг байжээ. Педрод хандалт авах санаа төрж, урдаа ном барьж зогсоод өөрлүүгээ буудахыг найз бүсгүйдээ санал болгосноор аймшигт хэрэг гарчээ.

Хэрвээ шүүхээс Пересийг буруутай гэж үзвэл 10 хүртэлх жилээр хорих юм.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0