АНУ, БНСУ-ын цэрэг хамтарсан хээрийн сургууль хийлээ
БНСУ хойд хөршийнхөө үйлдлийн хариу болгон өнөөдрөөс АНУ-тай хамтарсан цэргийн хээрийн сургууль хийсэн байна.
Хойд Солонгос өчигдөр тив хоорондын баллистик пуужин туршиж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп байр сууриа илэрхийлж байсан билээ. Тэгвэл БНСУ хойд хөршийнхөө үйлдлийн хариу болгон өнөөдрөөс АНУ-тай хамтарсан цэргийн хээрийн сургууль хийсэн байна.
Хээрийн сургуулийн үеэр БНСУ-ын мэдлийн усан хил дотор пуужин харваж, АНУ-ын ATACMS, БНСУ-ын Hyunmoo II пуужингийн цогцолборыг ашигласан байна.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун өнөө өглөө хийсэн мэдэгдэлдээ том хэмжээний цөмийн цэнэгт хошууг суулгах боломжтой тив хоорондын баллистик пуужингийн туршилт амжилттай болсон, энэ жилдээ багтаад АНУ-ын эх газрын хэсэгт цөмийн цохилт өгөх чадвартай пуужин бүтээсэн байх болно хэмээн онцолсон юм.
ЭХ СУРВАЛЖ: WWW.EAGLE.MN