21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

“ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ДАХЬ ИННОВАЦИ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

2017 оны 07 сарын 05 нд

         Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас 2017 оны долоодугаар сарын 4-ний өдөр “Төрийн байгууллага дахь инноваци” сэдэвт лекц семинарыг нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулав.

         Тус лекцийг хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын урилгаар АНУ-ын Харвардын Кенниди Их сургуулийн Эйш инновацийн төвийн судалгааны мэргэжилтэн Сэсили Тэйлер “Инноваци, инновацийн тогтолцоо, Инновациар дамжуулан “Нийгмийн үнэ цэнэ”-ийг бүрдүүлэх, Алсын хараатай сэтгэх, Шинэчлэл хийхийн тулд чадамжийг бий болгох, “U oнол” зэрэг сэдвээр лекц семинарыг амжилттай зохион байгууллаа.

          Уг семинарт Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүдийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын нийт 40 орчим удирдлага, албан хаагч оролцлоо  гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0