21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Охиныхоо өшөөг шүүхийн танхимд авсан эр

2017 оны 07 сарын 05 нд

              Шүүх зөөлөн ял оноосны улмаас уурлаж бухимдсан аав нь гар хийцийн гурван хутга гарган ирж, гэмт хэрэгтэн рүү шиджээ.
Энэ явдал хоромхон зуур болсон бөгөөд цагдаа нар хариу үйлдэл хийж амжаагүй байна. Гурван хутга байндаа туссан ба хоёр нь зүрхэн тус газарт онож, гурав дахь хутга төвөнхийг нь цөм цохижээ. Яллагдагч газар дээрээ үхсэн байна. Өшөө авагчийг тэр дороо баривчлав. Хийсэн үйлдэлдээ сэтгэл ханасан Каравайкин (өшөө авсан иргэн) эсэргүүцэлгүй, бууж өгсөн бөгөөд цагдаад дахиад хоёр хутга гаргаж ирж өгсөн байна.
Тэр дараах тайлбарыг хэлэв:
              “Анхилуун сайхан цэцэг ургуулдаг, тэгсэн чинь нэг нь шавартай гуталаараа гишгэж дэвсдэг. Ийм юм тохиолдсон хүн бүр миний үйлдэлийг ойлгох болно. Миний охин хоёр удаа амиа хорлохыг оролдсон, тохиолдолоор аврагдсан. Охин одоо болтол сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Гэтэл энэ новшид дөнгөж таван жил өглөө, тэхдээ тэнсэн харгалзахаар шүү!”
                Хутга бэлдсэн тухай ингэж ярив. Түүнийг цагдаагаас гомдлын авахуулахын тулд удаа дараа том хээл хахууль санал болгосон ба тэр ч байтугай зодох гэж үзсэн ч хуучин афганцыг бараагүй байна. Тэр бүхнээс үүдэн ийм ял онооно гэж таамаглаж байжээ. Тэгээд интернет үзэж байгаад шиддэг хутга бэлдэж авсан байна. Эрчимтэй долоо хоног бэлдсэний дараа хорин метрээс хулууг амархаан онодог болж.
Дээд шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Каравайкинд найман жил хорих ял сонсгож, ялыг тэнсэн харгалзсан учир шүүхийн танхимд сулласан байна. Олонхид нь янз бүрийн насны охин байсан, тангарагтны шүүхээр ийм шийдвэрийг гаргажээ.

Эх сурвалж: www.zaluu.com



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0