21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

УИХ-ын гишүүн Д.Гантулга: Би өөрийн гэсэн байргүй, хүнд мөнгө өгнө гэж байхгүй...

2017 оны 07 сарын 06 нд

     Өнөөдөр (2017.07.06) Төрийн ордонд 11.30 цагт УИХ-ын гишүүн  хэвлэлийн хурал хийлээ. Тэр өөрийн нэр холбогдсон гэмт хэргийн талаар доорх мэдээллийг өгсөн юм.

      Д.Гантулга: Өнөөдөр өнгө мөнгөнд мөн чанараа худалдсан байгаа залуучуудын нэг үеийг өөрчлөх цаг ирж. Үүнийг бид өөрчлөх ёстой. Зургаадугаар сарын 12-нд Цагдаагийн байгууллагад надтай холбооотой хүчингийн хэргийн гомдол ирсэн ч эзэн нь зураан сарын 13-нд өргөдлөө эргүүлэн татсан байдаг. Би цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Прокурорын байгууллага 19-нд хэргийг хянаж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэж үзсэн. Прокуророос энэ тухай мэдээлэл, баримтыг авах гэсэн ч анхны өргөдөл гаргасан хүнд нь өгдөг гэсэн. Гэхдээ эзэн нь долоо хоногийн дотор дахин гомдол гаргах эрхтэй гэсэн учраас би хуулийн хугацааг хүлээсэн.

       Би хуулийн байгууллагад хуулийн дагуу шалгаарай гэсэн. Өчигдөр би намайг гэмт хэрэгт гүтгэсэн Ч.Наранзаяа болон энэ асуудлыг олон нийтэд зарласан Ч.Саранзаяа, М.Ичинноров нарыг шалгуулах өргөдлөө Цагдаагийн байгууллагад өгсөн.

     

      Энэ бол сонгуулийн үеэр хийж байгаа бохир алхам. Энэ мэдээ оффшор дансны хэргийн талаар мэдээлэл хийсэн өдөр анх АН-ын сонгуулийн штабыг дэмжиж ажиллаж байгаа хэвлэлүүдээр гарч байгаа. Тийм учраас сонгуулийн, улс төрийн зорилготой гэдэг нь харагдаж байгаа.

       Цаашдаа та нарын дундаас гарч байгаа, улс төрд орж ирж байгаа залуучуудыг ч ийм гүтгэлэг тойрохгүй шүү. Энэ бол Д.Гантулгыг хүчингийн хэрэг хийлээ гэж гүтгэж байгаа юм биш. Улс төрч залуучуудыг олигархууд хүчиндэж байгаа хэрэг шүү гэв.

      Зургаан сарын 11 орой би саунд байсан. Их олон залуучууд байсан. Тэнд хоносон. Тэр бүсгүй намайг саунд ороход байгаагүй. Гарахад байсан. Огт танихгүй хүн цаад өрөөнөө гараад ирсэн, би гүтгэсэн гэсэн мэдээллийг Ч.Наранзаяа өөрөө өгсөн байгаа. Мөн намайг их хэмжээний мөнгө өгсөн гэж яриад байгаа. Надад хүнд өгөх тийм их мөнгө байхгүй. Би өөрийн гэсэн байргүй хүн. Тийм байж хүнд мөнгө өгнө гэж байхгүй" хэмээн хэллээ.

Бичлэгийн үзнэ үү!



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0