21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Ж.Мөнхбат: З.Энхболд хуурамч бичиг баримтаар эрүүгийн хэрэг хийлээ

2017 оны 07 сарын 06 нд

 

        ЗГХЭГ-ын Ж.Мөнхбат өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Мэдээллээр Засгийн газрын шийдвэрийн дагуу орон даяар хүүхдийн мөнгийг олгож байгаа талаар, мөн УИХ-ын дарга асан З.Энхболдын хийсэн мэдээлэлд тайлбар хийв. 

      Уг хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд оролцлоо. 

      ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат УИХ-ын дарга асан З.Энхболдыг цагдаагийн байгууллагад шалгуулна гэв. Учир нь З.Энхболд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг Хятадын компанитай гэрээ хийсэн гэсэн мэдээллийг өгсөн бөгөөд хуурамч албан тоот, гэрээн дээр гарын үсэг зурсан байна гэж мэдэгдсэн.

     

         Иймд Ж.Мөнхбат З.Энхболдын дэлгэсэн баримт болон жинхэнэ албан бичгийн загвар ямар байдгийг харьцуулан тайлбарлаж байгаагаа мэдэгдээд, тухайн ил болгосон гэх бичиг нь хугацаагаараа амралтын өдөр таарч байгаа гэсэн юм.

       Ж.Мөнхбат "З.Энхболдыг хуурамч бичиг баримтаар ард түмний тархийг угааж, эрүүгийн хэрэг хийлээ. Сүүлийн үед их яригдаж буй эвлүүлгийг УИХ-ын дарга байсан хүн хийсэнд харамсаж байна. Тиймээс энэ хурлын дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг удирдаж буй хүний хувьд иргэн Зандаахүүгийн Энхболдыг хуурамчаар албан бичиг үйлдсэн учраас цагдаагийн байгууллагад шалгуулна.

      Ерөнхийлөгчийн сонгуульд ялах гэж бүх аргаа гаргаж байна. Бүхэл бүтэн УИХ-ын дарга байсан хүн ийм хуурамч бичиг баримт хийгээд явж байгаа нь үүний жишээ. Ямар ч ёсзүй гэж байхаа больчихсон. Хоёр хүүхэд нь хар тамхины хэрэгт холбогдсон, нэгнийх нь гэрт хүн амины хэрэг болсон хүн Ерөнхийлөгч болох гээд зүтгэж байна. Энэ хүн гараад хамгийн түрүүнд хүүхдүүдийнхээ хэргийг цайруулна. Энэ бүх үнэнийг ард түмэн мэдэх цаг болсон" хэмээн хэлсэн юм.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0