21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Иванка эцэгт нь ингэж муу хандана гэж бодоогүй гэв

2017 оны 06 сарын 14 нд

              Олон нийт, хэвлэл мэдээллийн дэмжлэггүй ч гэсэн Трампын засаг захиргаа  өөрийн улс төрийн чиглэлээ барих болно гэж Иванка мэдэгдэв.

              Хэвлэл мэдээллийн зүгээс эцэгт нь ингэж муу хандана гэж бодоогүй гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн том охин бөгөөд түүний зөвлөх Иванка  Fox News телевизийн хөтлөгчид ярьсан байв.

              Ийм муу хандана гэж би бодоогүй. Гэхдээ амаргүй байна гэдгийг мэдэж байсан. “Хэрүүл, зэрлэг балмад хандлагад” заримдаа  хэлэх юмгүйгээр алмайрч байлаа. Гэсэн ч Ерөнхийлөгчийн засаг захиргаа өөрийн улс төрийн чиглэлээсээ ухрахгүй гэж Иванка мэдэгджээ.

              Америкийн 45 дахь Ерөнхийлөгч ба хэвлэлийн хоорондын харилцаа ихээхэн хурцатмал байгаа. Өөрөө “фэйк” гэж нэрлэсэн  хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг Трамп өөрөө ч ихээхэн шүүмжилсэн. Гэхдээ Трамп Холбооны мөрдөх товчооны тэргүүн Жеймс Комийг огцруулсны дараа нийгэмийн дургүйцэл идэвхтэй өргөсөн юм. Сүүлийн санал асуулгаар америкчууд Трампаас илүүтэйгээр Комид итгэдэг гэжээ. 

ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0