СЕХ эхний ирцийн мэдээллийг 13.00 цагаас зарлана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороо 13.00, 18.00 болон 23.00 цагт зарлахаар болжээ.
Санал хураалт дууссаны дараа хэсгийн хороодоос СЕХ-ны төв сүлжээнд урьдчилсан мэдээг ирүүлнэ. Үүний дараа СЕХ-нд байрлах электрон дэлгэцээр нийтэд ил тод зарлах юм.
ЭХ СУРВАЛЖ: WWW.UNUUDUR.MN