СЕХ: Санал худалдан авах ажиллагааг таслан зогсоох зорилгоор бүртгэлийн хуудас өгөхгүй байгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт үргэлжилж байна. Сонгогчдоос бүртгэлийн хуудас өгөхгүй байгаа талаар Сонгуулийн Ерөнхий хороонд гомдол ихээр ирж байгаа аж. Энэ талаар СЕХ “энэ бол сонгогчийн бүртгэлийн хуудсыг худалдах, худалдан авах байдлаар сонгогчийн санал өгөх эрхэд нөлөөлөх, санал худалдан авахад чиглэсэн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор авсан арга хэмжээ” гэсэн тайлбарыг өглөө.
Ж.МАРАЛ
ЭХ СУРВАЛЖ: WWW.MEDEE.MN