21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Сонгогчдын бүртгэлийн хуудсыг хураан авна

2017 оны 07 сарын 07 нд

        Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгогчдын бүртгэлийн хуудсыг худалдан авч буйтай холбоотой мэдээллийг олон нийтийн цахим сүлжээнд тарсан. Тэгвэл энэ удаад СЕХ саналаа өгсөн иргэдэд бүртгэлийн хуудас өгөхгүй байх журам гаргажээ.

        Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.6-д "Сонгогчийн бүртгэлийн хуудас авсан сонгогчид саналын хууас олгоно" гэж заасны дагуу саналын хуудас олгохдоо сонгогчийн бүртгэлийн хуудсыг бүртгэн авч, санал хураалт дууссаны дараа сонгуулийн бусад баримт бичгийн хамт сум, дүүргийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөхийг санал авах байруудын ахлах зохион байгуулагч нарт үүрэг болгожээ.

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.UNUUDUR.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0