Сонгогчдын ирц улсын хэмжээнд 18.86 хувьтай байна
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын ирцийг танилцууллаа. 12.00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгогчдын ирц 18.86 хувьтай байгаа ажээ. Орон нутагт сонгогчдыгн ирц 17. 33 хувьтай байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд сонгогчдын ирц 20.6 хувьтай байна.
Анхан шатны санал хураалтын энэ цаг үеийн ирцтэй харьцуулахад хоёр хувиар бага байгаа ажээ. Гэхдээ яг 12.00 цагийн ирцийн мэдээ биш гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн онцолсон юм. Учир нь, сум нь хэсгийн хорооноос, аймаг нь сумаасаа мэдээллээ дамжуулан авч байгаа учраас ирцийн мэдээг нэгэн зэрэг авах боломжгүй юм байна.
Гадаадад байгаа сонгогчдын саналыг энэ сарын 4-5нд 42 салбараар авсан бөгөөд ирц нь 37.7 хувьтай байжээ. Мөн зөөврийн хайрцгаар 28544 хүн саналаа өгөхөөр бүртгүүлснээс 26086 нь саналаа өгсөн байна.
СЕХ-ны удирдлагууд одоо сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж байна.
ЭХ СУРВАЛЖ: WWW.EAGLE.MN