21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

7-р сарын 7 18 цаг 24 минут СЕХ: Улсын хэмжээнд сонгогчдын ирц 38.44 хувьтай байна

2017 оны 07 сарын 07 нд

        Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох дахин санал хураалт үргэлжилж байна. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын ирцийн мэдээг 17.00 цагийн байдлаар танилцууллаа. Сонгуулийн ирц 12.00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгогчдын ирц 18.86 хувьтай байсан бол 17.00 цагийн байдлаар 38.44 хувийн ирцтэй байна.

      Тодруулбал, Орон нутагт сонгогчдыгн ирц 38.1 хувьтай байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд сонгогчдын ирц  38.85 хувьтай байна. Анхан шатны санал хураалтын энэ цаг үеийн ирцтэй харьцуулахад бага байгаа аж. Тодруулбал, анхан шатны саналын ирц 17 цагийн байдлаар аймгуудын дүнгээр 48.6 хувьтай, нийслэлд 44 хувьтай, улсын дунджаар нийтдээ 45 хувьтай байсан юм.

       Гэхдээ орон нутгаас ирсэн ирцийн мэдээ яг 17.00 цагийн ирцийн мэдээ биш, 16.00 цагийн үед авсан ирц гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн онцоллоо. Учир нь, сум нь хэсгийн хорооноос, аймаг нь сумаасаа мэдээллээ дамжуулан авч байгаа учраас ирцийн мэдээг нэгэн зэрэг авах боломжгүй юм байна.

        Аймгуудаас Дорнод 32 хувь, Өмнөговь 33.5 хувь, Дархан 33.6, Орхон 30.6 хувьтайгаар саналын ирцээр "сүүл мушгиж" байна.

      Дашрамд, Гадаадад байгаа сонгогчдын саналыг энэ сарын 4-5-нд 42 салбараар авсан бөгөөд ирц нь 37.7 хувьтай байжээ. Мөн зөөврийн хайрцгаар 28544 хүн саналаа өгөхөөр бүртгүүлснээс 26086 нь саналаа өгсөн байна. 

 

 

Эх сурвалж: www.zaluu.com Т.Гэрэл



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0