21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Н.Хейли: Шаардлагатай тохиолдолд Умард Солонгосын эсрэг АНУ хүч хэрэглэхэд бэлэн

2017 оны 07 сарын 07 нд

       АНУ, Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоохын тулд шаардлагатай бол тус улсын эсрэг хүч хэрэглэхэд бэлэн байна гэж лхагва гарагт анхаарууллаа.

        Гэхдээ Пхеньяны зүгээс Аляскад цохилт өгч чадах баллистик пуужинг харваж туршсан явдлын эсрэг дипломат арга хэмжээ авах нь зүйтэй гэж АНУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Никки Хейли мэдэгдсэн байна.

      "Умард Солонгосын хийсэн дээрх үйлдэл нь асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэх боломжийг хаасан учраас АНУ өөрийгөө болон холбоотнуудаа хамгаалахад бэлэн байх хэрэгтэй боллоо. Манай улсын хүч боломжийн нэг хэсэг бол цэргийн хүч юм. Хэрэв шаардлагатай гэж үзвэл бид цэргийн хүчээ ашиглах болно. Гэхдээ бид ийм байдалд хүргэхгүй байхыг хичээнэ" гэж Н.Хейли мэдэгдэлдээ дурджээ.

       Тэрбээр Умард Солонгосын томоохон холбоотон болох БНХАУ-д хандан, Пхеньяныг хазаарлан зогсоохын тулд дорвитой арга хэмжээ авахыг шаардсан байна.

      Умард Солонгосын тал мягмар гарагт тив алгасах баллистик пуужингийн туршилт хийсэн бөгөөд зарим шинжээчдийн үзэж байгаагаар, энэ пуужин нь АНУ-ын Аляскийн хойг болон Хавайн арал, мөн АНУ-ын Номхон далайн баруун хойд эрэгт хүрч чадах ажээ. Түүнчлэн уг пуужин нь цөмийн цэнэгт хошуу тээх чадвартай гэж Умард Солонгос мэдэгдсэн юм.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0