21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс Х.Баттулгад илгээсэн захидал БҮРЭН ЭХЭЭРЭЭ

2017 оны 07 сарын 09 нд

         Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Халтмаагийн Баттулгад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс илгээсэн захидлыг өчигдөр буюу долдугаар сарын 8-ны өдөр Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид Х.Баттулгад гардуулан өгсөн байна.

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИНЭЭС Х.БАТТУЛГАД ИЛГЭЭСЭН ЗАХИДАЛ БҮРЭН ЭХЭЭРЭЭ:

ОХУ-ын төрийн тэргүүн захидалдаа

         “Эрхэм хүндэт ноён Халтмаагийн Баттулга танаа: Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тань чин сэтгэлээсээ халуун баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу. Хоёр орны хоорондын уламжлалт харилцаа нь найрсаг, сайн хөршийн илэрхийлэл юм.

           Бид цаашид бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байна. Энэ нь Орос, Монгол хоёр орны иргэдийн хүсэл сонирхолтой уялдах нь эргэлзээгүй юм. Төрийн тэргүүний хариуцлагатай албанд тань чин зүрхнээсээ өндөр амжилт хүсч, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хүндэтгэсэн В.Путин" гэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Эх Сурвалж WWW.MEDEE.MN 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0