21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

“Дээлтэй Монгол” наадам Д.Сүхбаатарын талбайд болно

2017 оны 07 сарын 10 нд

               Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам маргааш Д.Сүхбаатарын талбайд болно.

Гадаад, дотоодын 10 мянга гаруй иргэн оролцдог тус наадмын үеэр дараах арга хэмжээ зохион байгуулагдана. Үүнд: 

  • Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал
  • Ардын урлагийн тоглолт
  • Үндэсний хувцасны загварын үзүүлбэр
  • Хамгийн сайхан дээлтэй хос шалгаруулах зэрэг уралдаан тэмцээн
  • Монгол үндэсний дээл хувцас, хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа
  • Уран бичлэг, уран хайчилбар, газар дээр нь дээл, малгай, бүс урлах зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдах юм.

             Мөн энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмын үеэр хамгийн том Хүннү дээлийг дэлгэх, ёохор хатирах, эртний нүүдэлчдийн дэвсэх бүжгийг оролцогчдын дунд зохион байгуулах зэрэг арга хэмжээг шинээр нэмж зохион байгуулахаар болжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0