Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэсэн захидлыг гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын даргын бие төлөөлөгч, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын дарга Си Зиньпинээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэсэн захидлыг гардуулан өгсөн юм.
Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны сэдвүүдээр ярилцлаа.
Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар нарын зэрэг албаны хүмүүс оролцсон юм.
Эх сурвалж: Б.Чимэг | GoGo.mn