Өнөөдөр 20:00 цагт “Үндэсний бахархал” тоглолт болно
Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан “Үндэсний бахархал” тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театртай хамтран 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20:00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Бид энэхүү тоглолтоороо үндэсний урлагийн шилдэг үзүүлбэрүүдийг иргэд, олон нийтэд зориулан толилуулахаар бэлтгэсэн юм. “Үндэсний бахархал” тоглолт нь язгуур урлагийн үзүүлбэрүүдээс гадна дэлхийн сонгодог бүтээлүүдээс бүрдэж байгаа ба найруулагчаар Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын захирал Г.Цоггэрэл ажиллаж байна.
Үндэсний хөгжмийн их найрлын гайхамшигт аялгуу, уран чадварлаг бүжигчдийн сэтгэл сэргэм бүжиг, их тал нутгийг сануулам уртын сайхан дуунуудаас сонсохын ялдамд мэлмий юугаа баясгаж, сэтгэл зүрхээ хөглөхийг урьж байна гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.