Манай баг тамирчид "Азийн аварга" шалгаруулах тэмцээнд 4 т орлоо
Кыргызстаны нийслэл Бишкек хотноо жүдо бөхийн 11 дэх удаагийн өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Тус тэмцээний сүүлийн өдөр манай тамирчдаас 57 кг-ын жинд Чингэлтэй дүүргийн тамирчин Цэдэнжавын Цэрэндолгор алтан медаль хүртсэн. Мөн 63 кг-д Цэрэндуламын Энхчимэг, 70 кг-д "Сүлд" спорт хорооны тамирчин Саранцэцэгийн Лхагвадулам нар хүрэл медаль хүртжээ.
Манай улсын тамирчид хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаараа дөрөвдүгээр байр эзэлсэн байна. Өнөөдөр Бишкект 18 дахь удаагийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх юм.