21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Японы эзэн хаан хугацаанаасаа өмнө хаан ширээнээсээ буухаар боллоо

2017 оны 06 сарын 11 нд

Японы парламентын дээд танхим эзэн хаан Акихитог хаан ширээнээсээ хугацаанаасаа өмнө бууж, хэргэм зэргээ хүү  Нарухитодоо шилжүүлэх  хуулийн төслийг дэмжжээ.  Парламентын санал хураалтад 235 гишүүн оролцсоноос бүгд дээрх хуулийн төслийг дэмжсэн байна.

 

Тус хуулийн төсөлд хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш гурван жилийн дотор эзэн хаан хэргэм зэргээ шилжүүлэх ёстой аж. Тиймээс уг үйл явдал албан ёсоор яг хэдийд болох нь тодорхойгүй байгаа ч хэвлэл мэдээллийнхэн 2018 оны арванхоёрдугаар сард болж магадгүй хэмээн үзэж байна.

 

Хуулийн төсөлд заагдсанаар эзэн хааныхаа суудлаас буусан Акихито төрийн хангамж болон зарим нэг эрх ямбаа хадгалж үлдэх ба түүнийг албан ёсоор “эрхэм дээдэс” хэмээн дуудах гэнэ.

 

Эзэн хаан Акихито 1933 оны арванхоёрдугаар сарын 23нд төрсөн ба өмнөх эзэн хаан Хирохито болон хатан хаан Нагако нарын хамгийн том хүү юм.

Эх сурвалж: http://www.24tsag.mn/content/151000.shtml



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0