21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Ерөнхий сайд ногоон бүсийн аялал зугаалгыг түр хугацаагаар хориглох үүрэг өглөө

2017 оны 07 сарын 16 нд

Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр орой түймрийн тархалтын мэдээлэл сонсон холбогдох албаныханд үүрэг өгсөн байна. Үүнд:

  • Байгаль орчны сайдад ногоон бүст иргэдийн хийх аялал зугаалгыг түр хугацаагаар хориглох, уг шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналтыг чангатгаж, эргүүл, хамгаалалтын ажилтны тоог нэмэгдүүлж ажиллахыг
  • ОБЕГ-ын удирдлагад, хүн, хүчээ зөв хуваарилан эхний ээлжид түймрийн тархалтыг яаралтай тогтоон барих, шаардлагатай тусламж, мэдээллийн талаар Ерөнхий сайдад тухай бүрт нь илтгэж, холбогдох дэмжлэг авч ажлаа шуурхай зохион байгуулахыг 
  • Нөхцөл байдлыг үнэлэж, ОБЕГ-аас дэмжлэг хүсвэл зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс дайчлах, туулах чадвар сайтай техник хэрэгслээр туслах явдалд бэлэн байдлыг хангахыг  Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШБ-ын даргад,
  • Ус, цаг уур орчны шинжилгээний газрын даргад,цаг уурын боломжит нөхцөлийг ашиглан түймэр асч байгаа бүс нутгуудад хур тунадас оруулахад зориудаар нөлөөлөх ажлыг шуурхай  зохион байгуулж ажиллахыг 
  •  Түймрийн шалтгааныг олж тогтоон, анх түймэр тавьсан хувь хүмүүст холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг Хуульзүй, дотоод хэргийн сайдад тус тус үүрэг болголоо.

          Ойрын өдрүүдэд орон даяар хэт халалт, хуурайшилттай байгаа хэдий ч нийт түймрийн 70-80 хувь нь хүний хүчин зүйлээс, аялал зугаалгаар явж буй иргэдийн болгоомжгүй, хариуцлагагүй үйлдлээс болж буй гэдгийг албаны хүмүүс дурьдаж байлаа. 

           Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс түймрийн тархалтад санаа тавьж, сайн дураараа нэгдэж байгаа иргэдийн эх оронч санаачилгад талархаж буйгаа албан ёсоор илэрхийлсэн юм. Гэхдээ ой хээрийн түймэр унтраах бол тусгай хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж бүхий тусгай бэлтгэгдсэн хүмүүсийн хийдэг нэн хариуцлагатай ажил учраас иргэд сайн дураараа явах нь өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулахаас гадна тэнд ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсийн ажилд хүндрэл учруулж болзошгүй гэдгийг онцгойлон дурьдсан байна.

 

Эх сурвалж: www.eagle.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0