ОХУ-аас агаараас ус асгадаг нисдэг тэрэг хүсчээ
Улсын онцгой комиссоор түймрийн асуудлаар шуурхай хуралдлаа. Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян мэдээлэл хийх үедээ ОХУ-аас түймэр унтраах тусгай зориулалтын нисдэг тэрэг хүссэн талаар хэллээ.
Тэрбээр:
"ОХУ-ын Онцгой байдлын яамтай холбогдож ажиллаж байна. Агаараас ус асгах тусгай зориулалтын нисэх онгоцоор дэмжлэг үзүүлэх талаар хүсэхэд яамнаас дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, Сибирийн мужийн онцгой байдлын газартаа чиглэл өгсөн. Өнөөдөр энэ асуудалд тодорхой хариу ирнэ" гэлээ.
Эх сурвалж: www.gogo.mn