Ерөнхийлөгч Х.Баттулга түймрийн голомтод ажиллана
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх онцгой байдлын хурлын цааш үргэлжлүүлэхийг БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэд даалгаад Батсүмбэр рүү явсан юм. Учир нь Батсүмбэрт гарсан түймрийн голомтод Ерөнхийлөгч Х.Баттулга очих аж.
Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга түймрийн байдлын талаар холбогдох хүмүүстэй ярилцаж, шаардлагатай техник хэрэгслийг гаргуулах талаар Засгийн газартай ярилцахаар болсон тухай ЕТГ-ын дарга З.Энхболд жиргэсэн байлаа.
Онцгой комиссын хуралдаан өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар үргэлжиллээ.
Эх сурвалж: www.Shuud.mn Н.Энх