21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

 Хакухо М. Даваажаргал Нагояа башёд нэг ч уналгүй, долоо дахь даваагаа аваад байна

2017 оны 07 сарын 16 нд

             Японы мэргэжлийн сүмогийн Ёкозүна Хакухо М.Даваажаргал Нагояа башёг тэргүүлсэн хэвээр байна. Түүнтэй шинэхэн озэки Такаяасү зургаа давж, нэг унасан үзүүлэлттэйгээр “Эзэн хааны цом”-ын төлөө  өрсөлдөж байгаа юм.

             Хакухо М. Даваажаргал Нагояа башёд нэг ч уналгүй, долоо дахь даваагаа аваад байна. Маэгаширагийн гурваас барилдсан Икиойг давснаар Макүүчи зиндааны 1043 дахь даваагаа авчээ. Ингэснээр Макүүчи зиндаанд хамгийн олон буюу 1047 удаа давсан озэки Кайо болон 1045 удаа давсан ёкозүна Чионофүжи нарын араас бичигдэж байгаа юм. Тодруулбал Хакухо М.Даваажаргал эдгээр аваргуудын түүхэн амжилтыг эвдэхэд ойрхон ирээд байгаа юм.   

             Тэгвэл Ёкозүна Харумафүжи Д. Бямбадорж комусүби Котошогикүг унагаснаар тав давж, хоёр унасан дүнтэй башёг үргэлжлүүлж байна.

             Харин Ёкозүна Какүрюү баруун хөлөндөө бэртэл авсны улмаас энэ удаагийн башёг өнжих шийдвэр гаргажээ.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0