21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Сүхбаатар дүүргийнхэн шагналын мөнгөө ОБЕГ-т хандивлажээ

2017 оны 07 сарын 16 нд

             Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газраас 11 дэх жилдээ зохион байгуулсан “Дээлтэй Монгол-2017” наадамд 1200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцон дэд байрт шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан.

            Өнөөдөр дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, Засаг даргын Тамгын газрын  дарга Н.Энхболд нар уг наадамд амжилттай оролцсон хамт олондоо баяр хүргэлээ.

            Энэ үеэр дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд:

           “Дээлтэй Монгол наадамд амжилттай оролцсон бүх хэлтэс, алба, 1-20 хорооны Засаг даргын Ажлын алба, иргэд, хамт олондоо баяр хүргэж, та бүхнийхээ цаашдын ажилд амжилт хүсье.

               Баяр, амралтын өдрүүдэд эх орон минь шатаж байна гэсэн харамсалтай мэдээг бид сонсч, харж байна. Тийм учраас дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газрын хамт олны санаачилгаар энэхүү шагналын мөнгө болох 720 мянган төгрөгийг Онцгой байдлын Ерөнхий газарт хандивлахаар болсноо дуулгая.

               Бидний энэхүү хандив галын шугаманд ажиллаж байгаа онцгой байдлын алба хаагчдад хоол, хүнс, бусад шаардлагатай эд зүйлс болон хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Та, бид эх орныхоо өмнө тангараг өргөсөн төрийн албан хаагчид” гэдгийг онцолсон байна.

              Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд ОБЕГ-т Сүхбаатар дүүргээс хандивлаж буй мөнгөн хандивыг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Анхбаярт гардуулан өгчээ.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0