Ерөнхийлөгчийн зөвлөхүүд томилогдоно
Наадмын өмнөх өдөр тангарагаа өргөж, төрийн тэргүүн болсон Х.Баттулга анхны зарлигаараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар АН-ын дарга асан З.Энхболдыг томилсон билээ. Тэгвэл наадмын амралт дуусаж ажил цуглахад түүний зөвлөхүүд томилогдож ажилдаа орох ёстой.
Харин Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч хэн, хэнийг зөвлөхөөрөө сонгох гэж буй талаар элдэв таамаг яригдаж эхэлжээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатар нарын нэр дуулдаж эхэлсэн байна.
Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлого, Иргэний оролцоо, эдийн засгийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого, Олон нийтийн харилцааны бодлого, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлого, Гадаад бодлогын зөвлөх, Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөхүүд өнөө маргаашгүй томилогдох юм.
Эх сурвалж: www.TODAY.mn