21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Ерөнхийлөгч Х.Баттулга "Маршал харш"-д амьдарна

2017 оны 07 сарын 17 нд

             Тангаргаа өргөөд удаагүй байгаа шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүдийн амьдардаг Их тэнгэр цогцолборт амьдрахгүй гэсэн мэдээлэл гараад байсан билээ. 

             Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад Ерөнхийлөгч Х.Баттулга Их тэнгэрт амьдарч цагаа үрж, замын түгжрэл үүсгэхгүйн тулд Нэгдүгээр сургуулийн хажуу талд байрлах Ерөнхийлөгчийн Өвлийн ордонд байрлахаар болсон гэсэн юм. 

             Х.Баттулга хотын төвд амьдарч ажилдаа алхаж явах сонголтыг хийсэн гэнэ. 

             Их тэнгэр цогцолборын тухайд Улаанбаатар хотын төвөөс найм орчим км зайд Дархан цаазат Богд Хан уулын ард Хатантуул голын хөвөөнд, Их Тэнгэрийн ам хэмээх байгалийн үзэсгэлэнт ногоон бүсийн 120 гаруй га талбайд төрийн харш, зочид буудал, тусгай зориулалтын байрууд бүхий олон объектод төр, засгийн нийтлэг үйлчилгээг эрхлэн явуулдаг байгууллага юм.

             Харин Ерөнхийлөгчийн өвлийн ордон буюу "Маршал харш" нь хотын төвд хэн бүхний мэдэх Нэгдүгээр дунд сургуулийн зүүн талд байрлах хоёр давхар байр юм. Энэ байр нь 1947 онд ашиглалтад орсон бөгөөд анх Маршал Х.Чойбалсанд зориулж барьж байжээ.

             Энэхүү харш нь люкс өрөө 2, хагас люкс өрөө 1, энгийн өрөө 4, нэг ээлжинд 50-80 хүн хүлээн авдаг зоогийн газартай юм байна. 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0