21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Далай Лам Монгол Улсын шинэ ерөнхийлөгчид захидал илгээжээ

2017 оны 07 сарын 18 нд

            Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Монгол Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад баяр хүргэж захидал илгээжээ.                     Тэрээр захидалдаа: Монголын ард түмэн 21 дүгээр зууны буддистуудын хувьд Бурханы шашныг ойлгон ухамсарласны үндсэн дээр итгэл төгс хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн байна.

            Мөн тэрээр III Далай Лам Содномжамцын үеэс тогтсон Монгол, Төвдийн ард түмний өвөрмөц агаад дотны найрсаг харилцааны талаар дурджээ. Тэрээр Бурханы шашин түүхэн хөгжлийнхөө явцад Монголын ард түмний өвөрмөц төрх, соёл, оюун санааны амьдралын салшгүй нэг хэсэг болсон гэдгийг Монголд хийсэн хэд хэдэн удаагийн айлчлалын үеэр хэлж байснаа цохон тэмдэглэсэн байна.

            Дээрхийн Гэгээнтэн, Бурханы шашин нигүүлсэхүй, хүч үл хэрэглэх зарчим зэрэг хүний суурь үнэт зүйлсийг онцлон анхаарахын хамт хувь хүний итгэл үнэмшлийг хөндөхгүйгээр хүн төрөлхтнийг удирдан залж, хүн төрөлхтөнд тусаа өгөх агуу их боломжийг агуулдаг. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч дээрх үнэт зүйлсийг хамгаалж, хөгжүүлэх үйлсийг үргэлжлүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.

          Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид Монголын ард түмний итгэл, хүсэл, тэмүүллийг биелүүлэх их үйл хэрэгт нь өндөр амжилт хүссэн байна. 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0