21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

"Гэр бүл төлөвлөлт, иргэдээ чадавжуулах, улс үндэстнээ хөгжүүлцгээе" сэдэвт хурал боллоо

2017 оны 07 сарын 18 нд

              1990 оны 12-р сард НҮБ-ын Ерөнхий ассамблей 7-р сарын 11-нийг Дэлхийн хүн амын өдөр болгон тунхагласнаас хойш хүн амын асуудал, түүний нийгэм, улс төрийн үр дагаварыг олон нийтэд таниулж мэдээлэх замаар гишүүн орнууд уг өдрийг тэмдэглэж ирсэн.

              Энэ жил Дэлхийн хүн амын өдрийг “Гэр бүл төлөвлөлт: Иргэдээ чадавхижуулж, улс үндэстнээ хөгжүүлцгээе” сэдвээр тэмдэглэж байна.  

       Өнөөдөр НҮБ-ын Хүн амын сан, УИХ, Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо хамтран 2017 оны Дэлхийн хүн амны өдрийг тохиолдуулан хэвлэлийн арга хэмжээ зохион байгуулж, дэлхийн болон Монголын хүн амын асуудал, гэр бүл төлөвлөлтөөр дамжуулан Монголчуудын эрх, үндэсний хөгжлийг хангахын төлөө хэрхэн хамтран ажиллахаа танилцууллаа.

            Энэ арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д. Сарангэрэл, Эрүүл мэндийн сайд Др. A. Цогцэцэг, Үндэсний статистикийн хорооны дарга А. Aриунзаяа, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар оролцсон байна.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0