Холливудын оддын нүүр будагчаар ажилладаг Монгол бүсгүй
АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хот дахь Майкел Винсент академийг нүүр будалтийн чиглэлээр төгссөн О.Ононтунгалаг гэх монгол эмэгтэй Холливудын ододтой хамтран ажиллаж байна. Тэрбээр хамгийн сүүлд Америкийн нэрт дуучин Женнифер Лопезийн экс найз залуу Каспер Смарт гэх бүжигчин, жүжигчин залуугийн нүүр будагч, стилистээр ажиллажээ.
Каспер Смарт түүнийг “Урьд өмнө нь хамтарч ажиллаж байсан хүмүүсээс хамгийн шилдэг нь байлаа” хэмээгээд цаашид ч хамтран ажиллах хүсэлтэй буйгаа академид нь илэрхийлсэн байна. О.Ононтунгалаг нь өмнө нь Chris Brown, Amber Rose, Kelly Rowland зэрэг алдартнуудтай хамтран ажиллаж байжээ.