21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Монгол банк Хятадын Ардын Банктай cвоп хэлцэлийг шинэчлэн баталлаа

2017 оны 07 сарын 19 нд

     Монголбанк болон Хятадын Ардын Банк 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улс, БНХАУ хоёр орны хоорондох худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор байгуулсан 15 тэрбум юань буюу 5.4 их наяд төгрөгийн своп хэлцлийн гэрээг шинэчлэн баталжээ.

      "Энэхүү своп хэлцэл нь 3 жилийн хугацаатай байх бөгөөд хоёр тал харилцан зөвшилцөлд хүрсэн тохиолдолд дахин шинэчлэх боломжтой юм" гэж Монгол банкнаас мэдээллэсэн байна.

     Своп хэлцэл гэдэг нь: Тухайн өдрийн ханшаар валют худалдан авч /худалдаж/ ирээдүйн тохиролцсон ханшаар эргүүлээд худалдах /худалдан авах/ арилжааны хэлцлийг хэлдэг ажээ.

       Үүнээс өмнө Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хятадын Ардын Банкны Дэд Ерөнхийлөгч Ий Ганг нар 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцээр хийж, төгрөг, юаний своп хэлцлийг дахин 3 жилийн хугацаатай сунгах тохиролцоонд хүрсэн байна. Ингэснээр 2017 онд хугацаа нь дуусах байсан своп хэлцлийн гэрээ 2020 он хүртэл сунгагдахаар болжээ.

       Түүнчлэн уулзалтын үеэр своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх талаар талууд ижил ойлголттой байгаагаа илэрхийлээд төв банк хооронд байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгах нь хоёр улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихэд  чухал ач холбогдолтой гэж үзжээ.

AYANGA.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0