21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Чуулганы завсарлагаар түшээд юу хийж байна вэ?

2017 оны 07 сарын 20 нд

           Хаврын чуулган завсарлав.  Намрын чуулган аравдугаар сард хуралдаж эхэлнэ. Чуулган завсарлах хугацаанд ихэнх гишүүд тойрогтоо ажилладаг.  Түшээдийн зарим нь төв суурин, Төрийн ордондоо байгаа бол зарим нь орон нутаг руу зорьжээ.

           Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гарааны бизнес эрхлэгч залуусаа дэмжих төв байгуулахаар ажиллаж байна.

           Харин УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, Д.Пүрэвдорж нар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах Анхдугаар санал асуулгыг орон нутагт зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.

           УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хувьд Өвөрхангай аймаг, өөрийн сонгогдсон тойрогтоо ажиллахын хажуугаар наадамлаж явна. Тэрбээр Их насны түрүүг авсан Монгол улсын алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн гал дээр зочлоод гарчээ

          Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима болон парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан.  Японы төлөөлөгчдийг хүлээн авч, уулзах ажилд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гишүүд оролцов.

          УИХ-ын гишүүн С.Жавхлан гэр зуур байгаа тухайгаа лайв бичлэгтээ дурджээ. Тэрбээр түймрийн газар очиж туслалцаа үзүүлэх хүсэлтээ Онцгой байдлын ерөнхий газарт тавьсан байна. Гэвч хариуд нь “хүн хүч хангалтай байгаа түймрийг ерөнхийдөө хяналтдаа авсан,  зарим газраар бороо орж байна, шаардлагагүй” гэсэн хариуг өгчээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0