Таны бөөр өвдсөнийг илтгэх 8 шинж
Хүний биеийн эрдэс бодис, усны тэнцвэрт байдлыг хангадаг эрхтэн бол бөөр юм. Цуснаас хорт бодисыг гадагшлуулдаг. Өөр хоорондоо ялгаатай боловч цусны улаан эсийг бий болоход оролцдогоороо төстэй даавар болон эрдэс бодисуудыг бий болгодог. Ясны бат бөх, эрүүл байдлыг хангадаг витамин Д-ын шимэгдэлтэнд тусалдаг. Цусны даралтыг хянаж байдаг ийм чухал эрхтэн бол бөөр аж. Ингээд таны бөөр муудаж байгааг илтгэх шинж тэмдгийг танилцуулья.
1. ХАВАГНАХ
Бие тань тодорхой шалтгаангүйгээр хавдаж, хавагнаж байвал бөөр муудаж байгааг илтгэх хамгийн том шинж тэмдэг юм. Ялангуяа шагай, хөл, нүдний орчмоор хавагнаж байвал яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй гэнэ.
2. ШЭЭСНИЙ ӨНГӨ СОЛИГДОХ
- Шээхэд хүндрэлтэй болох
- Шээхэд даралт ихсэх
- Шээс илүү тод бараан өнгөтэй болох
- Шээс энгийн үеэс их, эсвэл бага гарах
- Шээс хөөсрөх
- Ойр, ойрхон шээх
3. ЮМ ТУУРАХ
Хэрвээ бидний биеэс бөөр элдэв хогийг ялгаж чадахгүй бол үр дүнд нь арьсанд онцгой өөрчлөлт гардаг. Цагаан тууралт үүсч, арьс загатнаж эхэлнэ. Энэ тохиолдолд арьсны янз бүрийн бүтээгдэхүүн таньд тус болохгүй. Яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй.
4. ЯДРАХ
Цусанд хангалттай хэмжээгээр улаан эс ховордвол хүний бие амархан ядардаг болно.
5. АМЬСГАЛ ДАВХЦАХ
Бөөр үүргээ гүйцэтгээгүйгээс уушиг муудаж эхэлдэг юм.
6. АМТЛАХ МЭДРЭМЖ ӨӨРЧЛӨГДӨНӨ
Бөөрний дутагдал үүссэнээр биеийн үйл ажиллагаа хэвийн бус болдог. Түүнчлэн амтлах мэдрэмж үгүй болно.
7. МАРТАМХАЙ БОЛНО
Хэрвээ хүчилтөрөгчийн хэмжээ бага бол цус багадалтаас гадна цусны хэмжээ багасах болно. Ингэснээр таны толгой эргэж, анхаарал төвлөрч өгөхгүй зовно. Мартамхай болж эхэлдэг байна.
8. НУРУУ ӨВДӨЖ ЭХЭЛНЭ
Нуруу өвдөх нь бөөр өвчилж байгааг илэрхийлдэг хүн бүрийн мэддэг шинж тэмдэг. Бөөрний өвчин, чулуу зэрэг олон төрлийн өвчний шинж тэмдэг учир цаг алдалгүй эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй.