21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

О.Баасанхүү гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулгаас дэмжлэг хүслээ

2017 оны 07 сарын 20 нд

       УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан хүсэлт илгээжээ. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүх хурал хаалттай явагдсан. Уг хэрэгт холбогдон ял сонсоод байгаа Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хандсан байна.

       Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү хүсэлтдээ "УДШ-ийн шийдвэрийг үнэн зөв, олон нийтэд ил тодоор явуулахад дэмжлэг хүсээд байна. Тойргийн иргэдийн гаргасан уг хүсэлт нь таны харъяалах ажлын хүрээнд хамаарагдаж байгаа.

        Олон нийтийн зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт олноор ирсэн тул хууль тогтоомжийн дагуу нааштайгаар шийдвэрлэхэд анхаарч өгөхийг хүсье" гэжээ. 

Эх сурвалж: Zaluu.com



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0