“Linkin Park” хамтлагийн дуучин Честер Беннингтон амиа хорложээ
“Linkin Park” хамтлагийн гоцлол дуучин Честер Беннингтон өнгөрсөн шөнө амиа хорлосон байна. Честер Беннингтоны цогцсыг Лос Анжелесийн ‘Palos Verdes Estates’ гэх өөрийнх нь хувийн орон сууцнаас олжээ.
Тэрээр хар тамхи, архинд донтох өвчтэй байсан юм. Честер Бэннингтон 1996 онд Саманта Мэри Олит бүсгүйтэй гэрлэж, 2005 онд салж, дараа нь Тайлер Ли Бэннингтонтой гэрлэж, гурван хүүхдийн эцэг болсон.
Линкин Парк хамтлаг бол АНУ-ын Калифорн мужийн Агоура Хиллс хотоос гаралтай Америкийн рок хамтлаг юм. 1996 онд байгуулагдсан тэдний дебют цомог болох Hybrid Theory цомогоор олон улсын хэмжээнд алдартай болсон. Дараагийн цомог болох Meteora нь мөн л амжилттай болж 2003 оны Billboard 200 цомгийн жагсаалтыг тэргүүлсэн хамтлагаар шалгарсан юм. Тус хамтлаг дэлхий даяар урт хугацааны аялан тоглолт, буяны үйл ажиллагаанд оролцож байсан. Billboard-ын 10 жилийн Шилдэг уран бүтээлчийн жагсаалтад 19-т Linkin Park хамтлаг орж байна.
Хамтлагийн хамгийн сүүлийн уран бүтээл бол 2012 оны 6 сарын 26-нд гаргасан Living Things цомог билээ. Linkin Park хамтлаг дэлхий даяар 50 гаруй сая цомог борлуулсан. Мөн түүнчлэн Grammy-н шагнал авсан билээ.
Эх сурвалж: WWW.UGLUU.MN