21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

З.Энхболд: Элчин сайдыг татна гэхэд УИХ, ЗГ нь үгүй гэдэг тохиолдол анх удаа үүслээ

2017 оны 07 сарын 21 нд

       Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийн хагиуг өнөөдөр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өгсөн юм.

         Тэгвэл өгсөн хариултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга өөрийн цахим хуудсаараа тайлбар хийлээ.

       Тэрбээр "С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татахыг УИХТГ дарга зөвшөөрөхгүй гэнэ. Өөрийн чинь ишэлсэн Үндсэн хуулинд Засгийн газраас зөвшөөрөл авах тухай алга. Үндсэн хуулинд байхгүй заалтаар Засгийн газартай зөвшилцвөл Үндсэн хууль зөрчсөн гээд огцорно биз дээ.

      Монголын түүхэнд анх удаа Ерөнхийлөгч элчин сайдыг эгүүлэн татна гээд, УИХ, ЗГ нь үгүй гэдэг тохиолдол үүслээ. Ийм тохиолдолд Үндсэн хуулийн 33.1.5-аа л барина. УИХ-тай зөвшилцөн эгүүлэн татах эрх зөвхөн Ерөнхийлөгчид бий. Засгийн газар энд ямар ч хамаа байхгүй. ЗГ хууль, Үндсэн хууль зөрчилдвөл сүүлийнхийг нь барина." гэв.

 

No automatic alt text available.

Д.Тамир

Эх Сурвалж: WWW.ZINDAA.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0